images

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААРХ БИЗНЕС УУЛЗАЛТАНД УРЬЖ БАЙНА.

Консулын газрын зарлал

2023-03-13

2377

АНУ-д ажиллаж, амьдарч буй Монголчуудад зориулан эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “IPO Mongolia” буюу Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл, танилцуулга хийж, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 
Мөн арга хэмжээний үеэр 2023 оны 3 дугаар сард Монголын хөрөнгийн зах зээлд IPO хийхээр төлөвлөж буй үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч Газар Шим Үйлдвэр ХХК-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийгдэнэ. 
Энэхүү арга хэмжээ нь 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18.00-20.00 цагт Сан Франциско хот дахь Ерөнхий Консулын газарт зохион байгуулагдах тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР