images

МОНГОЛЧ ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР МОРРИС РОССАБИ МОНГОЛЫН УРЛАГИЙН ТАЛААР ЛЕКЦ УНШИВ

Консулын газрын мэдээ

2023-02-24

1519

Калифорн мужийн Сан Франциско хотын Азийн Урлагийн музей, Азийн урлагийн нийгэмлэгээс зохион явуулж буй “Азийн урлагийн хавар 2023: Дэлхийн барилдлагаа: Манай эриний хоёрдугаар мянганы Ази ба азийн урлаг” цуврал арга хэмжээний хүрээнд Колумбийн их сургуулийн Зүүн азийн хэл, соёлын тэнхимийн дэд профессор, монголч эрдэмтэн Моррис Россаби 2 дугаар сарын 24-нд “Юань Гүрэн: Урлаг, технологи ба худалдаа” сэдвээр лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. 
Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Үндэстний үнэлэмж” гадаад сурталчилгааны цогц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар дэмжин оролцлоо. Лекцэд Азийн урлагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Марша Хандли, Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг, Азийн Урлагийн музейн захирал Жей Шу нар болон монголын түүх, урлаг, соёлыг сонирхон судалдаг америк судлаач, эрдэмтэд, монголын олон нийтийн төлөөлөл хүрэлцэн ирснээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй сонирхогчид цахимаар оролцлоо.

 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР