БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУД АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Сан Франциско дахь Ерөнхий Консулын газар, Бэй Аэриагийн Монголчуудын Холбоотой хамтран XVII жарны усан туулай жилийн шинийн 3-ны өдөр Калифорн мужийн Бэй Аэриад амьдарч байгаа ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэн золгож, гарын бэлэг гардуулав. Уг золголтод өдгөө 93 насыг зооглож буй Д.Лувсанхайдав, МУГЖ Н.Батцэцэг зэрэг 30 гаруй ахмадууд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Бурхан шашны Занабазар төвийн лам нар ном айлдаж, урлаг соёлын үзүүлбэрүүдээр ахмадууддаа бэлэг барилаа.
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
Гэрэл зургуудыг: William Lee