images

ЛЕКЦ ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА

Консулын газрын зарлал

2023-02-06

2229

Колумбийн их сургуулийн Зүүн азийн хэл, соёлын тэнхимийн дэд профессор, монголч эрдэмтэн Моррис Россаби 2 дугаар сарын 24-нд 10:30 цагаас “Юань Династи: Урлаг, технологи ба худалдаа” сэдвээр Сан Франциско хотын Азийн урлагийн музейд лекц унших тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Тус Азийн Урлагийн нийгэмлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд монгол оюутан сурагчдыг үнэ төлбөргүй оролцохыг урьж байна. Оролцох сонирхолтой оюутнууд ЕКГ-т хандаж, бүртгүүлнэ үү. 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР