images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Консулын газрын зарлал

2023-02-03

2226

“Цахим нотариат” системд үүсч буй ачааллыг бууруулах, системийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор шинэ сервер рүү шилжүүлэх, домэйн нэр шилжүүлэх ажлыг “Интерактив” ХХК, Үндэсний дата төв хамтран Улаанбаатарын цагаар 2023 оны 2 дугаар сарын 03-ны Баасан гарагийн 22.00 цагаас 2023 оны 2 дугаар сарын 05-ны Ням гарагийн өглөөний 06.00 цагийн хооронд хийх, мөн 02.05-ны өдрийн турш бүтэн тест, тохиргооны ажил хийх тул энэ хугацаанд цахим систем доголдож, саатал гарч, ажиллахгүй болохыг анхааруулж байна
Та бүгд энэ хугацаанд яаралтай итгэмжлэл хийж Монгол руу явуулах шаардлагатай бол ЕКГ-ын [email protected] хаяг руу цахим шуудангаар хүсэлтээ илгээнэ үү. 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР