Баталгаат орчуулга

2022-10-28


Ерөнхий консулын газар төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, УБЕГ-ын лавлагаанууд болон жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтын баталгаат орчуулга хийнэ. Дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. Тухайн бичиг баримтын эх хувь
2. Хэрэв тухайн бичиг баримтын эх хувь байхгүй бол тод, гаргацтай хэвлэсэн хуулбар байж болно
3. Үйлчилгээ авахаар хандсан иргэний гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх,
4. Үйлчилгээний хураамж /Зөвхөн Money order/ – 5 ам.доллар /Хуудас бүрт/
 

Ерөнхий консулын газарт өөрийн биеэр ирж үйлчилгээ авах бол Та доорх холбоосоор орж өөрт тохирсон цагийг урьдчилж авна уу. 

ЦАГ АВАХ ХОЛБООС / CLICK HERE FOR AN APPOINTMENT

Хэрэв өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд дээрх баримт бичгийг бүрдүүлэн, авах үйлчилгээгээ цаасан дээр бичиж шуудангаар ирүүлэх бөгөөд баталгаат орчуулгаа буцаан авах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.