ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ
2022-10-26
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд анх удаа, 25, 45 нас хүрсэн иргэнд сольж олгодог. Иймд дээрх иргэд дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр Сан Франциско хот дахь Ерөнхий Консулын газарт ирж цээж зураг болон биеийн давхцахгүй өгөгдөл болох 10 хурууны хээг өгнө.
Бүрдүүлэх материал:
1. Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. /Эцэг, эхийн аль нэг нь хамт ирнэ/
- Төрсний гэрчилгээ /түүний хуулбар/
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх /түүний хуулбар/
2. Монгол Улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
- Хугацаа дууссан иргэний үнэмлэх /түүний хуулбар/
Үйлчилгээний төлбөр:
- Иргэний үнэмлэх анх удаа авах бол 15 ам.доллар;
- 25, 45 насны сунгалт хийлгэх бол 10 ам.доллар байна. /Төлбөрийг картаар тушаах боломжтой/
Итгэмжлэл хийх тухай:
Иргэний үнэмлэх нь тус ЕКГ-т хэвлэгдэж ирэхгүй бөгөөд иргэн Та итгэмжлэл үйлдэж, иргэний үнэмлэхээ Монголд захиалуулна. Иймд Та итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгосон иргэний хувийн мэдээлэл /ургийн овог, овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар/ -ийг авч ирнэ үү.
- Итгэмжлэлийн төлбөр 10 ам.доллар /Төлбөрийг картаар тушаах боломжтой/
Монгол Улсад оршин суугаа байнгын хаягтай эсэхээ шалгах тухай:
Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэн Монгол Улсад оршин суугаа байнгын хаягтай байх ёстой бөгөөд иргэн Та check.burtgel.gov.mn хаягаар орж, хаягийн бүртгэлээ шалгана уу. Монгол Улсад оршин суугаа байнгын хаяггүй иргэнийг шинэчилсэн бүртгэлд хамруулах боломжгүй болохыг анхаарна уу.