Ерөнхий консулын газрын консулын тойрог

2022-10-25


ЕКГ-ын консулын тойрогт дараах мужууд хамаарна:

 
  1. Калифорни
  2. Орегон
  3. Вашингтон
  4. Невада
  5. Юта
  6. Аризона
  7. Айдахо
  8. Монтана
  9. Вайоминг
  10. Колорадо
  11. Нью Мексик
  12. Оклахома
  13. Техас
  14. Хавай
  15. Аляска

Консулын тойрог гэж тухайн консулын байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхээр тогтоогдсон газар нутгийг хэлдэг. Тодруулбал, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ нь эдгээр 15 мужид консулын үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд өөрийн консулын тойргоос гадуур үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Тухайлбал, Виржиниа муж нь тус Ерөнхий консулын газрын консулын тойрогт хамаардаггүй тул Арлингтон хотод консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлэхгүй болно.