ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

2024-09-17


Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т: 

"Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ" гэж заасан. Аль ч улс өөрийн хуульд заасан хугацааны дотор шинэ төрсөн иргэнээ бүртгэдэг. Иймд Та бүхэн Монгол Улсын хуулийг хүндэтгэн, шинээр мэндэлсэн хүүхдийн эрх ашгийн төлөө хуульд заасан 30 хоногийн хугацааны дотор бүртгүүлнэ үү. 

Бүрдүүлэх материал:

1. Мэдүүлэг болон өргөдлийн маягт.

Төрөл

Маягт

Маягт татах

Маягт бөглөх заавар

1.

Мэдүүлгийн маягт

Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг

татах

татах

2.

Өргөдлийн маягт

Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээ авсан эцэг, эхээс гаргах өргөдөл 

татах

татах

Хүүхдийг эхээр нь овоглоход гаргах өргөдөл

татах

татах

Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээ аваагүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх

Эхийн өргөдөл  

татах

татах

Эцгийн өргөдөл  

татах

татах

 

Өргөдлийн маягтыг эцэг, эх өөрийн гараар бөглөж, гарын үсэг зурсан байх шаардлагатай. Эцэг, эхийн аль нэг нь дангаар бөглөсөн тохиолдолд материалыг буцаахыг анхаарна уу. 

2.  Эцэг, эхийн хүчинтэй Монгол Улсын цахим иргэний үнэмлэхийн хуулбар /урд тал, ар тал/, /Гадаадын иргэн бол паспортын хуулбар эсхүл гадаад паспортыг орлох бусад бичиг баримт/ 

3.  Хэрэв Монгол Улсад гэрлэлтээ батлуулсан бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар. Америкийн Нэгдсэн Улсын гэрлэлтийн гэрчилгээг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

4.  Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагаас олгосон магадлагаа бичгийн эх хувь /Verification letter or Record of birth/. Америкийн Нэгдсэн Улсын төрсний гэрчилгээг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

5.  Монгол эцэг, эхтэй хүүхдийг хуулинд заасан 30 хоногоос хойш бүртгэл хийлгэх тохиолдолд тухайн хүүхдийн төрснөөс одоог хүртлэх хугацаанд хийлгэсэн дархлаажуулалтын бүртгэл эсхүл хүүхдийн эсэн мэнд бойжиж буйг баталсан эмчийн бичиг болон гар өргөдөл / хуулинд заасан хугацаанд бүртгэл хийлгэж амжаагүй шалтгаан нөхцөлийг тайлбарлаж, нөхөн бүртгэл хийлгэхийг хүссэн эцэг, эхийн өргөдөл / нэмэлтээр гаргана.

Гадаад эцэг/эхтэй хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх иргэдийн анхааралд: 

Эцэг, эхийн аль нэг нь гадаад улсын иргэн бол хүүхэд төрснөөс хойш 20 хоногийн дотор төрсний гэрчилгээ авах бичиг баримтыг бүрдүүлж, ЕКГ-т ирүүлсэн байх шаардлагатай. Учир нь УБЕГ-аас гадаад эцэг/эх-д регистрийн дугаар орлосон бүртгэлийн дугаар авахад хугацаа ордог болно. Гадаад эцэг/эх өргөдлийн маягтыг татаж бөглөхөөс гадна англи хэл дээр гар өргөдөл бичсэн байх шаардлагатай. Түүнчлэн гадаад эцэг/эх-ийн ургийн овог, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэрийг кирилл болон латинаар бичиж ирүүлнэ.

Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг хуулинд заасан 30 хоногийн хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргахыг анхаарна уу.

Төрсний гэрчилгээний хураамж:

Эцэг, эхийн аль нэг нь өөрийн биеэр ирж төрөлт бүртгүүлэх боломжгүй бол бүрдүүлсэн материалыг баталгаат буухиа шуудангаар илгээх боломжтой.
Өөрийн биеэр ирж үйлчилгээ авч буй иргэд карт эсхүл бэлэн мөнгөөр төлбөр төлнө. 
Шуудангаар бичиг баримт илгээх тохиолдолд төлбөрийг зөвхөн money order эсхүл cashier’s check хэлбэрээр ирүүлэхийг анхаарна уу.

30 хоногийн дотор

10 ам.доллар

30 хоног хэтэрсэн тохиолдолд

10 ам.доллар + орчуулганы төлбөр /хуудас бүрд 5 ам.доллар/

Жич: Таны илгээсэн дугтуйг хүлээн авахад эсхүл Таны үлдээсэн буцах дугтуйгаар материал илгээхэд доторх баримт бичиг гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд ЕКГ хариуцлага хүлээхгүй бөгөөд дээрх эрсдэлийг үйлчилгээ авч буй иргэн Та бүрэн хариуцахыг анхаарна уу.

Шуудангаар бичиг баримт илгээх эцэг, эхийн анхааралд:

  • ЕКГ буухиа шуудангаар илгээсэн материалыг хүлээн авч хянан, бичиг баримтын бүрдүүлэлт хангагдсан тохиолдолд төрсний бүртгэлд бүртгэж, төрсний бүртгэлийн маягт болох ягаан өнгөтэй үнэт цаасыг буцах дугтуйнд хийж илгээнэ. Шуудан хүлээн авсан иргэн тус үнэт цаасны А, Б талд буй бүртгүүлсэн иргэний гарын үсэг хэсэгт гарын үсэг зурж /эцэг, эхийн аль нэг нь гарын үсэг зурна/, гарын үсгийн тайлал хэсэгт нэрээ бүтэн бичиж /Овгийн эхний үсэг, нэр/ баталгаат буухиа шуудангаар ЕКГ руу буцаан илгээнэ. Тус маягттай хамт хүүхдийн төрсний гэрчилгээг хүлээн авах баталгаат буухиа шуудан дахин ирүүлнэ. 
  • Эцэг, эхийн гарын үсэг зурсан маягтыг ЕКГ хүлээн авч иргэний бүртгэл мэдээллийн системд оруулна. Улсын байцаагч дахин хянаж баталгаажуулснаар хүүхдийн төрсний бүртгэл албан ёсоор Монгол Улсад бүртгэгдэнэ. Үүний дараа ЕКГ-аас хүүхдийн төрсний гэрчилгээг Таны ирүүлсэн баталгаат буухиа шууданд хийн буцаан хүргүүлнэ. 

Шуудангаар бичиг баримт илгээх болон үйлчилгээний хураамж төлөх заавартай энд дарж танилцана уу.

Бичиг баримттай холбоотой сануулга:

  • Хүчин төгөлдөр бус иргэний үнэмлэхийг үндэслэн төрөлт бүртгэх боломжгүй. Тиймээс эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан бол иргэн Та ЕКГ-т заавал өөрийн биеэр ирж иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараа хүүхдэдээ төрсний бүртгэл хийлгэх боломжтой. 
  • Гадаад улсын гэрлэсний гэрчилгээ нь Монгол Улсын гэрлэсний бүртгэлд ордоггүй тул тус бүртгэлийг үндэслэн төрсний бүртгэлийн мэдээлэлд гэрлэлтээ бүртгүүлсэн гэж бүртгэх боломжгүй.
  • Хэрэв хүүхдийн эцэг, эх Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдийг эхээр овоглон бүртгэдэг журамтай. Энэ тохиолдолд хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдлийг үндэслэн хүүхдийг эхээр нь эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг болно.