НАС БАРСНЫ БҮРТГЭЛ

2024-09-14


ЕКГ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараахь баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас  барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.

  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт,
  • Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.
  • Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний болон гадаад паспортын аль нэгний хуулбарыг ирүүлэх шаардлагатай.

 

Үйлчилгээний хураамж авахгүй.