Консулын үйлчилгээний цаг авах

2024-06-07


Сайн байна уу, 

Ерөнхий консулын газарт өөрийн биеэр ирж үйлчилгээ авах бол иргэн Та доорх холбоосоор орж өөрт тохирсон үйлчилгээний цагийг урьдчилж авна уу.

1. Нотариаттай холбоотой үйлчилгээний цаг авах бол ЭНД ДАРНА УУ. ( Итгэмжлэл, бичиг баримт баталгаажуулах, гарын үсгийн баталгаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, орчуулга ) 

2. Иргэний бүртгэлтэй холбоотой үйлчилгээний цаг авах бол ЭНД ДАРНА УУ. (Иргэний үнэмлэхний 16/25/45 насны бүртгэл, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, ИУБ-тэй холбоотой лавлагаа)

3. Гадаад паспорт, буцах үнэмлэх болон визний үйлчилгээний цаг авах бол ЭНД ДАРНА УУ. 

Сануулга:

  • Та консулын үйлчилгээ авахдаа тус үйлчилгээтэй холбоотой мэдээлэлтэй урьдчилан танилцсаны дараа үйлчилгээний цаг авахыг зөвлөж байна.
  • Та үйлчилгээ авахдаа холбогдох бичиг баримтуудаа бүрэн бүрэн авч ирэхийг сануулж байна.
  • Хэрэв Та авсан цагаа цуцлах бол ЕКГ-ын фэйсбүүк хуудас руу эсхүл [email protected] хаяг руу мэдэгдэнэ үү.

Иргэдийн авч буй үйлчилгээ харилцан адилгүй байдаг тул Таны авсан цаг түр хугацаанд хойшлох магадлалтайг анхаарна уу.