Буцах үнэмлэх авах
2022-11-01
АНУ-д зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортоо хаясан, эх орондоо яаралтай буцах шалтгааны улмаас гадаад паспорт шинээр захиалж авах боломжгүй зэрэг тохиолдолд Travel document буюу БУЦАХ ҮНЭМЛЭХ авна.
Бүрдүүлэх материал:
1. Буцах үнэмлэх олгохыг хүссэн ЕКГ-ын нэр дээр гаргасан өргөдөл • Өргөдлийн маягт
2. Мэдүүлгийн маягт • Буцах үнэмлэх мэдүүлэх маягт
3. Буцах үнэмлэх авах болсон нотолгоо /үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт/
4. Иргэний үнэмлэх (16-аас дээш насны иргэд), төрсний гэрчилгээ (16-аас доош насны иргэд)-ний хуулбар, эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа
5. 3.5 х 4.5 см-ийн хэмжээтэй хоёр хувь цээж зураг
6. Буцах үнэмлэхний үнэ, үйлчилгээний төлбөр 15 ам.доллар
Дээрх материалыг бүрдүүлж ЕКГ руу шуудангаар илгээх тохиолдолд төлбөрийг зөвхөн Money order-оор авна. Цаг авч, өөрийн биеэр ирэх иргэд карт эсхүл бэлнээр тушаах боломжтой.
Шуудангаар бичиг баримт илгээх зааврыг энд дарж уншина уу.
Тайлбар: Буцах үнэмлэхийг Монгол Улсын иргэд гадаад паспортоо алдаж үрэгдүүлсэн, эсхүл хүчингүй болсон тохиолдолд шинээр паспорт авах боломжгүйгээр эх орондоо буцах шаардлага гарсан тохиолдолд л олгодог. Дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд буцах үнэмлэхийг олгох боломжгүй болохыг анхаарна уу. Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд хүчинтэй, зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой баримт бичиг юм. Иймд та энэ хугацааны дотор буцах үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй. Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад болон бусад улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг болно.