Баримт бичгийн хуулбар баталгаажуулах
2022-10-28
Ерөнхий консулын газар доорхи баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчилнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх,
- Төрсний гэрчилгээ,
- Гэрлэлтийн гэрчилгээ,
- Гадаад паспорт
Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авчрах хэрэгтэй.
Ерөнхий консулын газарт өөрийн биеэр ирж үйлчилгээ авах бол Та доорх холбоосоор орж өөрт тохирсон цагийг урьдчилж авна уу.
ЦАГ АВАХ ХОЛБООС / CLICK HERE FOR AN APPOINTMENT
Хэрэв шуудангаар илгээх бол эх хувийг хамтад нь явуулах шаардлагатай бөгөөд эх хувийг буцаан авахын тулд буцаах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.
Үйлчилгээний хураамж 5 ам.долларын Money Order хамт ирүүлнэ үү.