СИАТТЛ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Сиаттл хотод
2026 оны 4 дүгээр сарын 18-ны Бямба гарагт 10:00-20:00,
2026 оны 4 дүгээр сарын 19-ний Ням гарагт 10:00-19:00 цагуудад консулын үйлчилгээ үзүүлнэ.
Бүрдүүлэх бичиг баримтны дэлгэрэнгүй мэдээллийг sanfrancisco.consul.mn вэбсайтаас орж сайтар уншина уу.
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
Бямба гарагт:
"Үүрдийн баяр" сүм
10510 Stone Ave N, Seattle, WA 98133
Ням гарагт:
“PILGRIM COFFEE” кофе шопд
10002 Aurora Ave N #22, Seattle, WA 98133
Үүнд:
1. Иргэний шинэчилсэн бүртгэл анх удаах хамрагдах /16 нас хүрсэн иргэд/, сунгалт хийлгэх /25, 45 хүрсэн/;
2. Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах;
3. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах;
4. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох, материал хүлээн авах;
5. Гадаад паспорт шинээр захиалах материал хүлээн авах;
6. Гэрлэлт бүртгэлийн материал хүлээн авах;
7. Буцах үнэмлэх авах материал хүлээн авах.
БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЗЭРЭГ БОЛНО.
