АЛАМЕДА ХОТЫН ДАРГА ХАТАГТАЙ МАРИЛИН АШКРАФТТАЙ УУЛЗАВ
Ерөнхий консул Б.Мөнхбаатар өнөөдөр /2026.01.05/ Аламеда хотын дарга хатагтай Марилин Ашкрафт /Marilyn Ashcraft/-тай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтад иргэдийг төлөөлж Бэй Аэриагийн Монголчуудын холбооны тэргүүн Ц.Батсоёмбо, Аламеда хотын уугуул иргэн оюутан Т.Саран нар оролцов.
Уулзалтын үеэр Ерөнхий консул Б.Мөнхбаатар тус хотод оршин суугаа Монгол иргэдийн аж амьдрал, соёл, урлагийн үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэнд М.Ашкрафтад талархал илэрхийлсэн бөгөөд энэ онд болох Цагаан сар, Наадам зэрэг баярын арга хэмжээг зохион байгуулах байр, талбайны асуудалд Аламеда хотын захиргаанаас дэмжлэг үзүүлэхээр болов. Түүнчлэн цаашид Аламеда хотын Монгол иргэд суугаа хотынхоо үйл ажиллагаанд түлхүү оролцох, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллахаар тогтов.