БЭЙ АЭРИА ОРЧИМД АЖ ТӨРЖ БУЙ ЭЭЖҮҮДЭД “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаар зарлигаар “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнуулсан Ч.Батчимэг, Л.Замбага, Э.Мөнхзул, М.Өнөрзул, Б.Рэнсмаа, Б.Саруултуул, Э.Ундрах, Б.Цэрэндулам, Г.Энхзул нарт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр ЕКГ-т одонг нь ёсчлон гардууллаа.
Ерөнхий консул Б.Мөнхбаатар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээж нартаа Монгол төр гүн хүндэтгэл үзүүлж, “Эхийн алдар” одонгоор шагнаж буйг дурдаад үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэхийн чухлыг онцолж, одонгоо гардан авсан ээжүүд болон үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэв.