САН ФРАНЦИСКО ХОТЫН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хотын нийтийн номын сангийн захирал Майкель Ламберттай танилцах уулзалт хийв. АНУ-ын хэмжээнд хамгийн томуудын нэгд орох энэхүү номын сангийн удирдлагатай хийсэн уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
1879 онд байгуулагдсан Сан Франциско хотын нийтийн номын сан нь эдүгээ 35 мянган м2 талбайтай, 2000 хүний багтаамжтай болон өргөжсөн бөгөөд Сан Франциско хотод 28 салбартай үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.