images

ТӨРИЙН ӨНДӨР, ДЭЭД ОДОН ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2025-05-27

35

Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон тус салбарын шинэ үеийг сурган хүмүүжүүлэх, арга зүйн мэдлэг олгох ажилд оруулсан хөдөлмөрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор АНУ-д оршин суугаа Ёндонбал овогтой Лхагвааг шагнасныг Ерөнхий консул Б.Мөнхбаатар ёсчлон гардуулав.