ОЛОН УЛСЫН ХӨГЖМИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ИРСЭН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВАВ
АНУ-ын Бостон хотод болох "Crescendo Music Competition"-д оролцохоор хүрэлцэн ирээд буй Монгол Улсын "АнуМюзик" хийлийн студийн багш, суралцагчид, эцэг эхчүүдийг Ерөнхий консул Б.Мөнхбаатар хүлээн авч уулзав. "АнуМюзик" хийлийн студи нь 2013 оноос эхлэн олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг бэлтгэж, Монголын өсвөр үеийн залуусын нэр хүндийг өндөрт өргөж буй сургууль юм.
Тус студийн сурагчид З.Амуунаа багштай "Монгол бүжиг"-ийн студитэй хамтарсан тоглолт хийхээр Сан Франциско хотод хүрэлцэн ирээд байгаа юм. Монгол бүжгийн гайхамшгийг хийл хөгжим болон төгөлдөр хуурын уянгалаг аялгуутай хослуулсан энэхүү тоглолт 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 18:00 цагт болох тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Odell Johnson Performing Arts Center 900 Fallon St, Oakland, CA 94607.