images

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН МАЙКЛ КЛЕЧЕСКИТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-03-29

64

Ерөнхий консул Б.Мөнхбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар 2019-2022 онд ажилласан Майкл Клеческитэй 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд Монгол судлалыг хөгжүүлэх, АНУ-ын Баруун эрэг орчимд оршин сууж буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн ажлыг улам бэхжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.