Хоёр талын харилцаа

2022-10-25



Дипломат харилцаа:
Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа 1987 оны 1 дүгээр сарын 27-нд тогтоож, Монгол Улс Элчин сайдын яамаа 1989 оны 3 дугаар сар, АНУ 1988 оны 4 дүгээр сард нээсэн.
Харилцааны түвшин:
Хоёр орны стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан Иж бүрэн түншлэлийн харилцаа
Дээд хэмжээний харилцан айлчлал:
Монголын талаас:
•    Монгол Улсын Ерөнхийлөгч П. Очирбатын АНУ-д хийсэн айлчлал /1991 он/
•    Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн АНУ-д хийсэн айлчлал /2004/
•    Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын АНУ-д албан ёсны айлчлал /2007/
•    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-д албан ёсны айлчлал /2011/
Америкийн талаас:
•    АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн Монгол Улсад хийсэн айлчлал /2005 он/
•    АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэний Монгол Улсад албан ёсны айлчлал /2011/
Хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт, зөвлөл:
•    Монгол, Америкийн зөвлөлдөх уулзалт
•    Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөл
Элчин сайд нар:
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл /2013 оноос/
АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Пайпер А.У.Кемпбэлл /2012 оноос/
ЭСЯ-уудын вэбсайт:
Монгол Улсын Элчин сайдын яам: Embassy of Mongolia -to the USA
АНУ-ын Элчин сайдын яам: Монгол дахь Америкийн Элчин сайдын яам