НАС БАРСНЫ БҮРТГЭЛ
2024-09-14
ЕКГ нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсны гэрчилгээ олгоно.
- Иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа /эх хувь/
- Иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр /эх хувь/
- Нас барсан шалтгааны тухай шүүх эмнэлгийн дүгнэлт /эх хувь/
- Нас барагчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлэх шаардлагатай
- Нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг нь нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлэх бөгөөд бүртгүүлэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар болон гар өргөдөл /нас барсны гэрчилгээ авах тухай агуулга бүхий/ шаардлагатай болно.
Жич: Нас барсны гэрчилгээг шуудангаар хүлээн авах бол дээрх материалын хамт баталгаат буухиа шуудан ирүүлнэ үү.
Ерөнхий консулын газарт өөрийн биеэр ирж үйлчилгээ авах бол Та доорх холбоосоор орж өөрт тохирсон цагийг урьдчилж авна уу.
ЦАГ АВАХ ХОЛБООС/ CLICK HERE FOR AN APPOINTMENT
Үйлчилгээний хураамж авахгүй.