Өв хүлээн авах эсхүл өвлөх эрхээс татгалзах тухай хүсэлт
2024-09-14
Өв хүлээн авах эсхүл өвлөх эрхээс татгалзах тухай итгэмжлэлийг иргэн ЕКГ-т өөрийн биеэр ирж гаргахыг анхаарна уу.
Хавсралтаар бүрдүүлэх бичиг баримт:
1. Монгол Улсын хүчин төгөлдөр хугацаатай бичиг баримт /гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх/
2. Гар өргөдөл
3. Нас барсан хүний нас барсны гэрчилгээний хуулбар
4. Өөрийн төрсний гэрчилгээний хуулбар /хэрэв эцэг эх бол/, гэрлэлтийн гэрчилгээ /хэрэв эхнэр, нөхөр бол/
5. Өв хүлээн авах эсхүл өвлөхөөс татгалзаж буй хөрөнгийн гэрчилгээний хуулбар. /Жишээ нь: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, банкны тодорхойлолт гэх мэт/
6. Татгалзаж байгаа тохиолдолд өвлөх эрхээ шилжүүлж байгаа хүний бичиг баримт
7. 15$
Ерөнхий консулын газарт өөрийн биеэр ирж үйлчилгээ авахдаа Та доорх холбоосоор орж өөрт тохирсон цагийг урьдчилж авна уу.
ЦАГ АВАХ ХОЛБООС / CLICK HERE FOR AN APPOINTMENT