СИАТЛ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар СИАТЛ хотод

2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 12.00-20.00 цаг,

2022 оны 10 дугаар сарын 09ий өдөр 10.00-18.00 цагуудад консулын үйлчилгээ үзүүлнэ.

Үүнд:

1.    Иргэний үнэмлэх олгох бүртгэл хийх /16 нас хүрсэн иргэд/, сунгах /25, 45 хүрсэн иргэд/,

2.    Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,

3.    Гэрлэлт бүртгэлийн материал хүлээн авах,

4.    Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох, материал хүлээн авах,

5.    Гадаад паспорт шинээр авах материал хүлээн авах,

6.    Буцах үнэмлэх авах материал хүлээн авах, олгох,

7.    АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,

8.    Бүх төрлийн үйлчилгээтэй холбоотой заавар зөвлөгөө өгөх зэрэг болно.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:   Island Corporate Center       7525 SE 24th Street, Suite 630   

Mercer Island, WA 98040

Утас: +1 (415)-215-2487

 Анхаарах зүйлс:

1. ДУТУУ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ!

2. Дээрх үйлчилгээний бүрдүүлэх материалын талаарх мэдээлэл, зааврыг манай www.sanfrancisco.consul.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор урьдчилан бүрдүүлж, холбогдох маягтуудыг бүрэн гүйцэт үнэн зөв бөглөж ирнэ үү. Мэдүүлгийн маягт, өргөдлийн маягтыг бөглөхдөө зөвхөн монгол хэл /крилл үсэг/-ээр бичнэ үү.

3. 16-гаас дээш насны иргэд иргэний үнэмлэх авах, 25, 45 насны сунгалт хийлгэх бүртгэлд хамрагдах иргэд заавал өөрийн биеэр ирж хурууны хээ өгнө. Эдгээр иргэд гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь, эсхүл хуулбарыг /гаргацтай гарсан/ цаасаар болон дижитал байдлаар авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, төрсний гэрчилгээний дугаарыг сайтар тодруулж заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байх/ шаардлагатайг анхаарна уу.

4. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрсний бүртгэлд шинээр хамрагдаж буй хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрэв хуулийн хугацаанд хүүхдээ бүртгүүлээгүй тохиолдолд тус хуулийн 6.4-т зааснаар “...хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.” хэмээн заасныг үндэслэн 30 хоногоос хойш төрсний бүртгэлд хамрагдахад УБЕГ-аас олгодог Төрөлт бүртгэлгүй тухай лавлагааг заавал хавсаргах болсныг мэдэгдэж байна.

Төрөлт бүртгэлгүй тухай лавлагааг авахын тулд хүүхэд эрүүл саруул бойжиж буй, вакцинд цаг тухай бүрт хамрагдаж буй талаарх эмнэлгийн байгууллагын магадлагаа, тодорхойлолт шаардлагатай.

Иймд эцэг, эхчүүд шинээр төрсөн хүүхдийнхээ бүртгэлийг хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор бүртгүүлнэ үү.

5. Гадаад паспорт, цахим иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ авахаар материал бүрдүүлэн ирэх иргэд дээрх бичиг баримт хэвлэгдсэний дараа ЕКГ-т өөрийн биеэр ирж, гарын үсэг зуран хүлээн авах ёстой. Өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд буухиа шуудангийн үйлчилгээг сонгож болно. Жишээлбэл: USPS, UPS, Fedex ба бусад төрлийн шуудангийн үйлчилгээ.

Буухиа шуудангаар үйлчилгээг авах иргэн төлбөрийг урьдчилан төлсөн /Pre-paid/, цахим хэлбэрээр хянах боломжтой /Tracking number/, өөрийн оршин суугаа эсхүл шуудан хүлээн авах газрын хаягаар хаягласан /Self-addressed/ баталгаат шуудан /Certified mail/-гийн дугтуйг биечлэн авчирна.

Жич: Таны үлдээсэн буцах дугтуйгаар илгээсэн материал гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд ЕКГ хариуцлага хүлээхгүй бөгөөд дээрх эрсдлийг үйлчилгээ авсан тухайн иргэн өөрөө хариуцах болохыг анхаарна уу.

Консулын үйлчилгээтэй холбоотой асууж, тодруулах зүйлийг sanfrancisco@mfa.gov.mn, sanfrancisco.mng@gmail.com цахим шуудан, 415-622-4000, 415-215-2487 дугаарын утас болон ЕКГ-ын @mongolconsulsf Фэйсбүүк, Твиттер зэрэг олон нийтийн сүлжээгээр хандаж лавлана уу. 

 

 

 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР