ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд АНУ-аас автомашин, бараа, бүтээгдэхүүн захиалах, худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн хохирол амсах тохиолдол хэд хэд гараад байна. Ялангуяа цахимаар автомашин, бараа бүтээгдэхүүн захиалга авч байгаа компани нь цахим хуудас, харилцах хаяг, утасны дугаар, банкны харилцах дугаартай байж, бүх гүйлгээ, харилцаа холбоо ном журмын дагуу явагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, залилан хийдэг байна.

Иймд АНУ-аас автомашин, бараа, бүтээгдэхүүн цахимаар худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандан шийдвэрлэх асуудлыг зайлшгүй тусгах, төлбөр тооцоог хийхдээ худалдагч компани, байгууллага, иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

  

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР