“МОНГОЛ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН 15 ДУГААР БАГА ХУРАЛ”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Монгол Соёлын Төв, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол судлалын эрдэм шинжилгээний 15 дахь удаагийн бага хурал 2022 оны 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн хуралд Монгол улс, АНУ, ХБНГУ, ОХУ-аас Монгол судлаач эрдэмтэд хүрэлцэн ирж, хоёр улсын харилцаа, монголын түүх, хэл, нийгэм зэрэг асуудлаар илтгэл тавин оролцох юм.

Хурал олон нийтэд нээлттэй болох тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хуралд оролцохыг хүссэн иргэд урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

Бүртгүүлэхэд:

1. Мандат дээр бичүүлэх овог нэр, байгууллага, хот зэргээ бичиж info@mongolcc.org хаягаар илгээнэ.

2. Үйл ажиллагааны төлбөр төлсөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 202-302-4340 дугаараас авна уу ! /АНУ дахь Монгол соёлын төв, С.Энхцэцэг/.