МОНГОЛ УЛСААС АНУ-ЫН САН ФРАНЦИСКО ХОТОД СУУГАА ЕКГ-ЫН ТОЙРОГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙН ХОЛБООД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

Тус ЕКГ-ын тойрогт үйл ажиллагаа явуулж байгаа монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг шинэчилж байгаа тул холбогдох мэдээллээ 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор sanfrancisco.mng@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.

 Мэдээлэлд байгууллагын нэр, үйл ажиллагааны тухай товч танилцуулга, тухайн байгууллагыг төлөөлөх тэргүүн, удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын овог нэр, байгууллагын хаяг болон холбоо барих утасны дугаараа тодорхой бичихийг анхаарна уу. 

 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР