• MN
  • EN

Гадаад улсаас ирэх Зорчигчид 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн "Эрүүл мэндийн мэдүүлэг" бөглөнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын мутацлагдсан хувилбар /Омикрон ВА4, ВА5/-ын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байгаа, түүнчлэн Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчний тархалтаас шалтгаалан ДЭМБ-аас 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 4-нөөс эхлэн гадаад орноос ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр боллоо.

МОНГОЛ УЛСААС АНУ-ЫН САН ФРАНЦИСКО ХОТОД СУУГАА ЕКГ-ЫН ТОЙРОГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙН ХОЛБООД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

Тус ЕКГ-ын тойрогт үйл ажиллагаа явуулж байгаа монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг шинэчилж байгаа тул холбогдох мэдээллээ 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор sanfrancisco.mng@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.