“Хүүхэд – Эрдэнэ” гэр бүлийн сэдэвт уулзалтанд Та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Text Example

МУСГЗ, Хэл шинжлэлийн ухааны доктор, Монголын Хүүхдийн Уран Бүтээлчдийн “Эвт үзэг” төвийн тэргүүн, хүүхдийн зохиолч Б.Нацагдоржтой хийх “Хүүхэд - Эрдэнэ” гэр бүлийн сэдэвт уулзалт 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагаас Монгол Улсаас АНУ-ын Сан Францико хотод суугаа ЕКГ-т болно.

Б.Нацагдорж нь: “Буруу, буруу” “Яана даа би”, “Үлгэрийн бороо”, “Харц”, “Хүслэн”, “Ээжийн бүүвэйтэй хэл”, “Каспер”, “Зүрхний цэцэг”, “Ухаарал”, “Ээжийгээ би санаад л байна”, “Ижий хайр”, “Хан буурал аав” зэрэг дуунууд болон “Түрдэг тэрэг”, “Үнэнч найз”, “Чи ч сайн би ч сайн”, “Аавын цээжит Чулуут”, “Дэлдэн цэнхэр”, “Эмээгээ эрхлүүлье”, “Цэцгэн хавчаар” зэрэг хүүхэд гэр бүлийн сэдэвт 20 гаруй ном бүтээсэн юм. Мөн телевиз радиогийн 2000 гаруй нэвтрүүлэг болон баримтад ба богино хэмжээний кино зохиол бичсэн юм. Түүний зохиолыг нь бичсэн “Өнчин ишигний дууль” кино нь Москва хотод болсон олон улсын кино наадмаас ГРАН ПРИ шагнал хүртэж байна. Б.Нацагдорж нь “Телевизийн нэвтрүүлгийн хэл найруулга, хэрэглээний соёлын зарим асуудал” ном бичсэн бөгөөд сэтгүүл зүйн асуудал хөндсөн нийтлэлүүдийг тогтмол бичиж, эх хэлээ хамгаалах чиглэлээр олон ажлуудыг зохиосон эрдэмтэн юм. Уулзалтанд түүний зарим нэвтрүүлэг, киноны хэсгээс сонирхуулж, номын үзэсгэлэн гарах болно.

Та бүхнийг уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Монгол Улсаас АНУ-ын Сан Францико хотод суугаа Ерөнхий Консулын газар

Follow us

Like us