ЛОС АНЖЕЛЕС ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

ЛОС АНЖЕЛЕС ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар ЛОС АНЖЕЛЕС хотод
2017 оны 8 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 10.00-20.00 цаг
2017 оны 8 дугаар сарын 20-ний 10.00-14.00 цагуудад
Golden Mongolian Restaurant
3012 Wilshire Blvd, Los Angeles
CA 90010

Хаягт байрлах байранд КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ.

Үүнд:
1. Иргэний үнэмлэх олгох бүртгэл хийх /16 нас хүрсэн иргэд/ , сунгах /25, 45 хүрсэн иргэд/
2. Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах
3. Гэрлэлт бүртгэж, гэрчилгээ олгох
4. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох
5. Гадаад паспорт шинээр авах материал хүлээн авах
6. Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах
7. Буцах үнэмлэх авах материал хүлээн авах
8. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах
9. Бүх төрлийн үйлчилгээтэй холбоотой заавар зөвлөгөө өгөх

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай www.sanfrancisco.mfa.gov.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Мэдүүлэг бөглөхдөө зөвхөн монгол хэлээр бичнэ үү.

Анхаарах зүйлс: 16-гаас дээш насны иргэд иргэний үнэмлэх авах, 25, 45 насны сунгалт хийлгэх бүртгэлд хамрагдах иргэд биеэр ирж хурууны хээ өгнө. Эдгээр иргэд гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь, аль эсвэл хуулбарыг /гаргацтай гарсан/ цаасаар буюу дижитал байдлаар авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, төрсний гэрчилгээний дугаарыг сайтар тодруулж, заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байвал сайн/ шаардлагатайг анхаарна уу.

Асуух зүйл гарвал sanfrancisco@mfa.gov.mn цахим шуудан болон 415 622 4000, 415 999 8892 дугаарын утсанд хандана уу.


Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар
2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр

Follow us

Like us