СИАТЛЬ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

СИАТЛЬ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар
2017 оны
7-р сарын 12-ны өдөр 10.00-20.00
7-р сарын 13-ны өдөр 10.00-20.00
иргэдэд дараах үйлчилгээг үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:
1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх,
2. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,
3. Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,
4. Гэрлэлт бүртгэж, гэрчилгээ олгох
5. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох,
6. Шинээр гадаад паспорт мэдүүлэх материал хүлээн авах,
7. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах,
8. Иргэний бүртгэл, консулын үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх зэрэг болно.
Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай www.sanfrancisco.mfa.gov.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, мэдүүлэгийг монгол хэлээр бөглөнө үү.
Консулын үйлчилгээ үзүүлэх хаяг:
7021 NE 182th St Kenmore WA 98028
Анхаарах зүйлс:

1. Үйлчилгээ үзүүлэх байрны гадна тээврийн хэрэгслийн зогсоол байхгүй тул ойролцоо орших Safe way дэлгүүрийн зогсоолд авто машинаа байрлуулна уу.
2. 16-гаас дээш насны иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа хурууны хээ өгөх тул өөрийн биеэр ирэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэд үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь, аль эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбарыг /гаргацтай гарсан/ авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаарыг сайтар тодруулж, заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байвал сайн/ шаардлагатайг анхаарна уу.
3. Гэрлэлтээ бүртгүүлэх иргэд гэрлэж байсан эсэх лавлагаа, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бичиг /ДОХ, сүръеэ, сэтгэц/ авч ирнэ үү.

Консулын үйлчилгээ үзүүлэх өдрөөс өмнө асууж лавлах, тодруулах зүйл гарвал sanfrancisco@mfa.gov.mn цахим шуудан болон 415 622 4000, 415 999 8892 дугаарын утсанд хандаж зөвлөгөө авч болно.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2017 оны 6-р сарын 1-ний өдөр

Follow us

Like us