“Хөсөгтөн” хамтлагийн тоглолт Сан Францискогийн Бэй Аэриад боллоо

“Хөсөгтөн” хамтлагийн тоглолт Сан Францискогийн Бэй Аэриад боллоо
Үндэсний язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн ээлжит тоглолт 3 дугаар сарын 24-ний өдөр Беркелийн их сургууль дээр, 25-ны өдөр Мил Валлейд тус тус амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү тоглолтыг Сан Францискогийн Бэй Аэриад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд төдийгүй америкийн жирийн иргэд олноор үзэж сонирхсон бөгөөд үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм.
"Хөсөгтөн Баг Дэлхийн Тайзнаа 2017" нэртэй аялан тоглолтыг гадаадад оршин суугаа монголчууддаа монгол кино, контентийн албан ёсны эрхтэйгээр үзүүлдэг www.miye.mn- сайтаас санаачлан, Монгол Улсын ГХЯ болон АНУ, Канадад суугаа ДТГ- ууд, монголчуудын холбоод дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байгаа юм.
Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж байгаа онцлогтой энэхүү аялан тоглолт тус улсад манай үндэсний соёл, язгуур урлагийг сурталчлах, улмаар хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
“Хөсөгтөн” хамтлагийнхан үүнээс өмнө АНУ-ын Нью Йорк, Вашингтон, Чикаго, Сиэтл, Канадын Оттава, Торонто, Монтреаль, Ванкувер хотод тоглолтоо хийсэн юм. Тус хамтлагийнхан 3 дугаар сарын 26-нд Лос Анжелес хотноо тоглосноор энэхүү аялан тоглолтоо өндөрлөх юм.

Follow us

Like us