ЗАРЛАЛ

Menlowe Ballet 2015 оны 3 дугаарын 27-29-ны өдрүүдэд балетын тоглолт хийх бөгөөд нэг үзэгдэл нь “Эрхий мэргэн” Монгол ардын үлгэрээр сэдэвлэн бүтээсэн “Legend of the Seven Suns” үзүүлбэрийг тайзнаа 2 дахь удаагаа тавих гэж байгаа бөгөөд энэ тухай монголчуудад зар хүргэхийг тус Ерөнхий консулын газраас хүслээ.
дэлгэрэнгүй

Harvoni эмийг хөнгөлттэй үнээр авахаар тохирлоо

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй төлөөлөгчид Гилеад компанийн төв байранд зочилж, элэгний С вирусыг эмчилдэг хамгийн сүүлийн үеийн эм болох Harvoni эмийг ихээхэн хөнгөлттэй үнээр авахаар тохирлоо.
дэлгэрэнгүй

“ИТГЭЛ НАЙДВАР БОЛОМЖ” ХАНДИВЫН АЯН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Achilles International” олон улсын байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгч, “Амжилтын хэлхээ” төрийн бус байгууллагаас 2015 оны 3 дугаар сарын 3-26-ны өдрүүдэд АНУ-ын Денвер, Вашингтон, Сэйнт Льюс, Чикаго, Лос Анжелес, Сан Франциско хотуудад хандивын аян зохион байгуулж байгаа юм. Энэхүү аян нь хандивын гүйлт болон лекц гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Сан Франциско хотод хандивын гүйлтийг 3 дугаар сарын 22-ны Ням гарагт Golden Gate Park-д 8.30-10.00 цагт, лекцийг мөн өдөр гүйлтийн дараа тус ЕКГ-ын байранд зохион байгуулна.
дэлгэрэнгүй

ПРОФЕССОР Ц.УРАНЧИМЭГ ЛЕКЦ УНШИНА

Калифорнийн их сургуулийн Беркли дэх салбарын профессор Ц.Уранчимэг Оакланд дахь “Гэр” төв дээр цуврал лекц уншина. Профессор Ц.Уранчимэг нь Монгол Улсын түүх, соёл, урлаг, шашны гүн ухаан зэрэг сэдвийг хамарсан дээрх цуврал лекцийг англи, монгол хэл дээр унших юм.
дэлгэрэнгүй

“ИТГЭЛ НАЙДВАР БОЛОМЖ” ХАНДИВЫН АЯН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Achilles International” олон улсын байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгч, “Амжилтын хэлхээ” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй аяны хүрээнд Сан Франциско хотод хандивын гүйлтийг 3 дугаар сарын 22-ны Ням гарагт Golden Gate Park-д 8.30-10.00 цагт зохион байгуулна. Гүйлтэд оролцогсод сайн дураараа хандив өргөж болно.
дэлгэрэнгүй

“ИТГЭЛ НАЙДВАР БОЛОМЖ” ХАНДИВЫН ГҮЙЛТ САН ФРАНЦИСКОД БОЛЛОО

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Achilles International” олон улсын байгууллагын Монгол Улс дахь салбараас зохион байгуулсан хандивын гүйлт өнөөдөр Сан Франциско хотод амжилттай болж өнгөрлөө.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 [9] 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 »

Follow us

Like us