НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА САН ФРАНЦИСКО ХОТЫН ЗАХИРГААНД ЗОЧЛОВ

АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сан Франциско хотын захирагчийн ажлын албанд зочилж, тус хотын Олон улсын бизнесийн хөгжлийн газар, Бизнесийн хөгжлийн газар болон Эдийн засгийн хөгжлийн агентлагийн удирдлагатай уулзав.
дэлгэрэнгүй

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА САН ФРАНЦИСКО ХОТ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Мөн өдрийн орой Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт зочилж, Сан Францискогийн Бей Аэриагийн монгол иргэд, иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
дэлгэрэнгүй

УРИЛГА

ХҮНДЭТ АХАН ДҮҮС ТА БҮХНИЙГ 2015 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ БЯМБА ГАРАГТ 18.00 ЦАГААС “БИ МОНГОЛ” СУРГУУЛИЙН БАЙРАНД /388 9TH STREET, 2ND FLOOR, OAKLAND, CA /ГЭР ХҮҮХДИЙН ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА“МОНГОЛ БАХАРХАЛ” АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА. ГЭР ХҮҮХДИЙН ТӨВ
дэлгэрэнгүй

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛАХ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ http://www.meds.gov.mn/masterdoctor2015 ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ.
дэлгэрэнгүй

КОЛОРАДО МУЖИЙН ДЕНВЕР ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Колорадо мужийн Денвер хотод 2015 оны 1 дүгээр сарын 24, 25-ны Бямба, Ням гаригт 09.30-17.00 цагийн хооронд консулын үйлчилгээ үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:
дэлгэрэнгүй

КАЛИФОРНИ МУЖИД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГЧ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Калифорни мужийн захирагч Жерри Браун 2013 оны 10 сард гарын үсэг зурсан AB60 хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэв. Энэхүү хуулиар Калифорни мужид хууль бусаар оршин суугч жолооны үнэмлэх мэдүүлэх эрхтэй болсон байна. Энэхүү жолооны үнэмлэх нь зөвхөн автомашин жолоодох эрх олгож байгаа бөгөөд өөр бусад давуу эрх, цагаачлалын асуудлыг шийдвэрлэж буй хэрэг биш юм. Гэхдээ энэ нь үнэмлэх мэдүүлсэн иргэнийг хууль бусаар оршин суугаатай нь холбогдуулан цагаачлалын асуудлаар гэмт хэрэг үүсгэх, баривчлах, нутаг буцаахыг хууль сахиулах албаныханд хориглосон байна.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 [7] 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 »

Follow us

Like us