КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Сан Франциско хотноо болох АНУ дахь Монголчуудын Волейболын аварга шалгаруулах тэмцээний үеэр 2014 оны 8 дугаар сарын 30, 31-ний өдрүүдийн 11.00-18.00 цагийн хооронд иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.
дэлгэрэнгүй

ГАЗАР ХӨДӨЛСӨН ТУХАЙ

Өнөөдөр 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 03.20 цагт (Улаанбаатарын цагаар 24-ний өдрийн 18.20 цагт) Сан Франциско хотоос зүүн хойш 56 км зайтай оршдог Калифорни мужийн Американ Канион хотод Рихтерийн шаталбараар 6.0 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо.
дэлгэрэнгүй

МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд цаг үеийн үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, үйл явцад оролцох сонирхолтой, 22-40 насны иргэдийг “Улс төрд шинэ манлайлагч” телевизийн төсөлд идэвхитэй оролцохыг уриалсан байна.
дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД МЭДЭЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Цахиурын хөндийн компаниудад мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж чөлөөт ярилцлага хийлээ.
дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД ЖЕЙМС БОССОНД “АЛТАНГАДАС” ОДОН ГАРДУУЛАВ

Гадаад харилцааны сайд Л.Болд мөн өдөр АНУ-ын монголч эрдэмтэн, Берклийн их сургуулийн профессор Жеймс Боссонд “Алтангадас” одон гардуулав.
дэлгэрэнгүй

СИАТЛЬ ХОТЫН МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Сиатль хотын Монголчуудын холбооны Тэргүүн Д.Цэрэндулам тэргүүтэй тус хотод ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн төлөөлөл 10 дугаар сарын 3-ны өдөр Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт зочилж, манай хамт олонтой уулзалт хийлээ.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 [4] 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 »

Follow us

Like us