ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Ж.АМАРСАНАА БИОТЕХНОЛОГИЙН "GILEAD SCIENCES" КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Калифорни мужийн Фостер хотод байрлах биотехнологийн Gilead Sciences компанийн удирдлагуудтай уулзан, тус компаниас удахгүй олон улсын зах зээлд нэвтрүүлэх гэж буй элэгний С вирусыг бүрэн эмчлэх өндөр магадлалтай Sofosbuvir эм, түүний хэрэглээ, эмчилгээний үр дүн, бүтээгдэхүүнээ Монгол Улсад албан ёсоор бүртгүүлэн нэвтрүүлэх, ингэхдээ зах зээлийн үнээс харьцангуй хямдаар нийлүүлэх боломжийн талаар болон бусад бүтээгдэхүүнийх нь талаар мэдээлэл авч, санал солилцов.
дэлгэрэнгүй

МОНГОЛ ҮНДЭСТЭН ХҮҮХДИЙН СОЁЛЫН 4 ДҮГЭЭР НААДМЫН ТУХАЙ

Олон улсын “Найрамдал” төв монгол туургатан орнуудын хүүхэд багачуудад үндэсний соёл уламжлалыг нь таниулан сурталчлах зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол үндэстэн хүүхдийн соёлын 4 дүгээр наадам зохион байгуулна.
дэлгэрэнгүй

“БИ МОНГОЛ” СУРГУУЛИЙН 5 ЖИЛИЙН ОЙН БАЯР БОЛЛОО

АНУ-ын Оакланд хотын “Гэр” Хүүхдийн төвийн дэргэдэх “Би монгол” сургуулийн 5 жилийн ойн баяр 2014 оны 5 дугаар сарын 4-нд боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Калифорни мужийн Бэй Аэриагийн монголчуудын холбоод, бизнесийн байгууллагууд, эцэг эхчүүд, америк иргэд уригдан оролцож тус сургуулийн авъяаслаг сурагчдын толилуулсан хүндэтгэлийн концертыг таашаан сонирхов.
дэлгэрэнгүй

КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Эдийн засгийн хөгжлийн яам нь Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг эдгээр авто замын төслүүдийн уралдаант шалгаруулалтад оролцохыг урьж байна.
дэлгэрэнгүй

УРИЛГА

АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчууддаа зориулан хийж буй "МОНГОЛ ОРОН ТАНААС ЭХЭЛДЭГ" уулзалт, өдөрлөг 2014 оны 6 дугаар сарын 21-ний Бямба гаригийн 11:00 цагт Эмервил хотноо болно. Уулзалт, өдөрлөгийн үеэр дараахь арга хэмжээг зохион байгуулна:

• Монгол орны бүтээн байгуулалтад АНУ-д байгаа Монголчуудын мэдлэг, оюун ухаан, туршлагыг ашиглах боломжийн талаар санал солилцох,

• АНУ-д амьдарч байгаа Монголчуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар санал хүсэлтийг сонсож төрийн бодлого шийдвэрт тусгах,
дэлгэрэнгүй

ОЮУТАН ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Бей Аэриагийн их дээд сургууль, коллежид суралцаж байгаа монгол оюутны төлөөлөлтэй Ерөнхий консулын газрын хамт олон 8 дугаар сарын 11-ний өдөр чөлөөт уулзалт ярилцлага хийлээ.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 [3] 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 »

Follow us

Like us