Калифорнийн их сургууль-Дэвис, АШУҮИС хамтран ажиллах боллоо

Дэлхийн шилдэг их сургуулийн 55-д эрэмблэгддэг Калифорнийн их сургууль-Дэвисийн удирдлагатай тус Ерөнхий консулын газар 2015 оны 3 дугаар сард уулзаж, Монгол Улсын АШУҮИС-тай хамтран ажиллах санал тавьж байсан юм. Өнгөрсөн хугацаанд 3 тал хамтран ажилласны дүнд тус 2 сургууль албан ёсоор хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
дэлгэрэнгүй

МОНГОЛ ОРОНДОО ДАДЛАГА ХИЙЦГЭЭЕ!

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Сакраменто орчмын Монголчуудын холбоо хамтран АНУ-д суралцаж буй Монгол оюутан залууст зориулсан “INTERN ME” төслийн “МОНГОЛ ОРОНДОО ДАДЛАГА ХИЙЦГЭЭЕ” аяныг 2015 оны зун анх амжилттай хэрэгжүүлэн, МИАТ, 3-р эмнэлэг, Монголбанк, ХААН банк, Голомт, Номин Холдинг зэрэг МУ-ын төрийн байгууллагууд, арилжааны банкууд, хувийн томоохон компаниудад дадлага хийлгэсэн билээ.
дэлгэрэнгүй

ЕБС-ИЙН 1-5 ДУГААР АНГИЙН СУРАХ БИЧГИЙГ БСШУЯ-НЫ ЦАХИМ ХУУДАСНААС ҮЗЭЖ СУДЛАХ БОЛОМЖТОЙ

Боловсролын хүрээлэнгээс хилийн чанадад суугаа монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, монгол ахуй, ёс заншил, зан үйлийн ойлголтыг таниулах, түүх, соёлын чиглэлийн суурь чадамж эзэмшүүлэх зорилго бүхий сургалтын хөтөлбөр, цахим сурах бичиг, гарын авлага зохиож байна. Цахим гарын авлагын эхийг зохиож, гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдээс санал авч сайжруулан боловсруулах ажил 90 хувьтай хийгдэж байна.
дэлгэрэнгүй

“НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

АНУ-д суралцаж байгаа монгол оюутнуудын дунд 2011 оноос эхлэн зохион байгуулж байгаа “Надад хэлэх үг байна” илтгэлийн уралдаан 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сан Франциско хотод амжилттай болж өнгөрлөө.
дэлгэрэнгүй

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ БОЛЛОО

Калифорни мужийн Залуусын нэгдэл, ЕКГ, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоод хамтран зохион байгуулсан “Америк дахь Монголчуудын хөдөлмөрийн яармаг”-т АНУ-ын 10 мужаас 120 гаруй оюутнууд, Эрдэнэс Таван толгой болон бусад байгууллагууд оролцлоо
дэлгэрэнгүй

“Монгол нийгэмлэг”-ийн эрдэм шинжилгээний бага хурал Сиатль хотноо боллоо

АНУ-ын “Монгол нийгэмлэг” /The Mongolia Society/-ийн энэ жилийн ээлжит уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал 4 дүгээр сарын 1-ний өдөр Сиатлийн их сургууль дээр боллоо
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 [19] 20 21 22 23 24 25 »

Follow us

Like us