ХАНДИВЫН НОМЫГ ГАРДУУЛЖ ЭХЛЭВ

Тус ЕКГ-аас АНУ дахь Монгол сургуулиудыг номын санжуулах санаачилга гаргасныг Мир Ном Паблишинг ХХК дэмжин 16 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан дэлхийн сонгодог уран зохиол болон монгол ардын үлгэрийн 3,6 сая төгрөгийн 25 төрлийн 275 шилдэг номуудыг хандив болгон өгсөн билээ Эдгээр номууд нь БСШУЯ-аас гаргасан бага дунд сургуулийн хүүхдэд заавал унших номын жагсаалтад тусгагдсан юм.
дэлгэрэнгүй

2016 ОНЫ 2 ДУГААР САРЫН 9, 10, 11-НИЙ ӨДРҮҮДЭД ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР АЖИЛЛАХГҮЙ

Сар шинийн баяр тохиож буй 2016 оны 9, 10 11-ний өдрүүдэд ЕКГ ажиллахгүй болохыг Та бүхэнд мэдээлж байна.
дэлгэрэнгүй

Бэй Аэриагийн цагаан сарын золголт боллоо

Сан Францискогийн Бэй Аэриагийн монголчуудын нэгдсэн золголт билгийн тооллын XVII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу аргын тооллын 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөрт Аламеда хотын Elk's lounge-д болж өнгөрлөө.
дэлгэрэнгүй

ГАДААД ХЭРГИЙН САЙД ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДТАЙГАА ЗОЛГОВ

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд хандсан “Дэлхийн Монголчууд” дунд хугацааны хөтөлбөр Засгийн газраас батлагдсантай холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Гал бичин жилийн шинийн наймны өдөр хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд болон монголчуудын холбоодын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтад гадаадын 24 улсад оршин суугаа монголчууд оролцлоо. Сан Францискогоос ЕКГ-ын ажилтнууд болон Бэй Аэриагийн Монголчуудын холбооны тэргүүн Ц.Батсоёмбо оролцов.
дэлгэрэнгүй

2016 ОНЫ 3 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР АЖИЛЛАХГҮЙ

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиож буй 2016 оны 3-р сарын 8-ны өдөр ЕКГ ажиллахгүй болохыг Та бүхэнд мэдээлж байна.
дэлгэрэнгүй

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг Ethical Traveller ТББ-аас манай улсыг ёс зүйн хувь аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны /the world’s Ten Best Distinations/ нэгээр шалгаруулсан билээ.

Шилдэг 10 орноор шалгарсан орнуудад гэрчилгээ гардуулах ёслол 3 дугаар сарын 6-ны өдөр Калифорни мужийн Корт Мадера /Corte Madera/ хотод болж Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Д.Баярхүү оролцож гэрчилгээг гардан авлаа.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 [18] 19 20 21 22 23 24 25 26 »

Follow us

Like us