“Хөх давалгаа” олон улсын аян (Blue Waves Campaign)

“Монгол экологи төв”, түүний дэргэдэх Lake Hovsgol Conservancy байгууллага нь Монгол орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын ач холбогдлыг дэлхий дахинд таниулах, түүний нөөцийг зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд туслах зорилгоор анх 2013 оны 10-р сарын 31-ний өдөр “Хөх давалгаа” нэрийн дор олон улсын аянг эхлүүлж, 2014 онд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын /ХНБЦГ/ хамгаалалтын захиргаанд мотоцикл хандивлажээ.
дэлгэрэнгүй

Калифорнийн их сургуулийн Дэйвис дэх салбарт уулзалт хийлээ

Калифорнийн их сургуулийн Дэйвис дэх салбарын Стратегийн технологи, хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Томас Нэсбитт, Бизнесийн хөгжил, гадаад харилцаа хариуцсан орлогч захирал Тод Столтз, Судалгаа хариуцсан захирал Ларс Бэрглунд, Анагаахын сургалт хариуцсан дэд захирал Гурмийт Рой нартай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар, ЕКГ-ын атташе Г.Отгонгэрэл нар уулзаж, тус сургуулийн шинэ технологи, сургалтын тоног төхөөрөмжүүд, алсын зайн оношлогоо, сургалтын төхөөрөмжүүдтэй танилцан АШУҮИС-тай хамтран ажиллах санал тавилаа.
дэлгэрэнгүй

Калифорни мужийн Залуусын анхдугаар чуулганд оролцохыг урьж байна

2015 оны 5 дугаар сарын 2-нд болох АНУ-ын Калифорни мужийн Залуусын анхдугаар чуулганд оюутан, залуус та бүхнийг оролцохыг урьж байна.
дэлгэрэнгүй

Баруун Вашингтоны их сургуульд “Монголын өдөр ” зохион байгуулна.

2015 оны 5 дугаар сарын 5-6 өдрүүдэд Вашингтон мужийн Беллингэм хот дахь Баруун Вашингтоны их сургууль “Монголын өдөр ” зохион байгуулах гэж байна. 13000 гаруй Монгол номын фондтой тус сургууль нь ЕКГ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсын МУИС, МУБИС, ШУТИС-тай хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байгаа билээ.
дэлгэрэнгүй

Гурван сая дахь иргэний чацуутанд Ерөнхийлөгчийн бэлгийг гардуулав

Гурван сая дахь иргэний чацуутан Б.Тэнгэр, Б.Тэнгис нарт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн гарын бэлгийг гардуулан өгөв. Гадаад улсад гурван сая дахь иргэний чацуутан 8 хүүхэд төрсний 2 нь тус Ерөнхий консулын газрын тойрог дахь Беркли хотод төрсөн юм.
дэлгэрэнгүй

Калифорни мужийн Залуус нэгдлээ

Бэй Эриа, Лос Анжелес, Сакраменто хотын залуус 2015 оны 5 дугаар сарын 2-нд Калифорни мужийн Залуусын Анхдугаар Чуулганыг амжилттай зохион байгуулж нэгдсэн байгууллага (Mongolian Youth Union of California) байгууллаа.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 [10] 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 »

Follow us

Like us