Цагийн хуваарь, хаяг

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын
Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газар

Хаяг: 465 California street, Suite 200, San Francisco, CA 94104

Утас:   (+1) 415 622 4000

Факс:   (+1) 415 622 3000
Шуурхай дугаар: (+1) 415 215 2487

Цахим шуудан: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com

Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан
09.00-13.00
14.00-17.00

Жич: Сан Франциско хотод дахь Ерөнхий консулын газар нь автомашины өөрийн зогсоолгүй тул нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг та бүхэнд зөвлөж байна.

Нийтийн автозогсоолын санал / Public Parking Suggestion: St Mary's Square Parking Garage 433 Kearny street San Francisco, CA 94108

 НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДӨР / Иргэд хvлээн авах хуваарь

Ерөнхий консулын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараахь нийтээр амрах баярын өдрүүдэд амарна.
1. Шинэ жил: Нэгдүгээр сарын 1
2. Цагаан сар:
Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3
3. Олон улсын
Эмэгтэйчүүдийн өдөр: Гуравдугаар сарын 8
4. Хүүхдийн баяр: Зургаадугаар сарын 1

5. Бурхан багшийн Их дүйчин өдөр: Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.
6. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долоодугаар сарын 10,11,12,13,14,15
7. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.

8. Улс тунхагласны баяр: Арван нэгдүгээр сарын 26.

9. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.


Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болдог бөгөөд Засгийн газраас ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд тухайн шийдвэрийг Ерөнхий консулын газар дагаж ажиллах болохыг үүгээр Та бүхэнд уламжилж байна.

Тайлбар: Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газрын ажил, амралтын цагийг Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Дипломат албаны тухай хуулиар тогтоодог. Тодруулбал нэг долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, нэг өдрийн цагийн үргэлжлэл нь 8 хүртэл байдаг бөгөөд энэ хуваарийг Ерөнхий консулын газар үйл ажиллагаандаа мөрдлөг болгон Даваа-Баасан гаригт 09.00-17.00 цагийн хооронд ажиллаж байгаа болно.

Үүнээс гадна суугаа орны нөхцөлд тохируулан Дипломат төлөөлөгчийн газрын ажиллах цагийн хуваарийг өөрчилж болдог зохицуулалттай. Хэрэв Ерөнхий консулын газар АНУ-ын нийтээр амрах баярын өдөр амрах, эсхүл цаг үеийн шинжтэй ажил төрлөөс хамааран өөр түр хуваарь баримтлах бол энэ талаар Та бүхэнд өөрийн цахим хуудсаар доод тал нь долоо хоногийн өмнө урьдчилан мэдээлж байх болно.